Р.Нямдоржийг залуучууд дэмжээгүй ч, МҮБХ-ны тэргүүнээр дахин үлдээлээ
Өчигдөр Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Их Эе” хуралдайгаар холбооны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан танилцуулж, улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүдээс гадна МҮБХ-ны Жаяг дэгийн багийнхан буюу засуул, цэц, гарын даа, хаяавч-холбогч, эмч, зохион байгуулагч, тайлбарлагч нараас бүрдсэн 170 гаруй төлөөлөл санал бодлоо солилцсон юм.
Улмаар, хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал байсан МҮБХ-ны тэргүүнийг сонгох болоход Р.Нямдорж ганцаараа дахин нэр дэвшихэд, оролцогчдоос залуучууд голцуу 45 хүн хурлыг орхин гарч, 125 хүнээс 122 хүн түүнийг дэмжиж МҮБХ-ны тэргүүнээр нь дахин үлдээлээ.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ