
Богдхан уулын аман дахь “Болор туул” амралтын газраас алга болсон 16 настай охины хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэлээ.
Сураггүй болсон охинтой тухайн үед хамт явсан арван гаруй хүүхдийг сэжигтнээр татан шалгаж мэдүүлэг авч эхэлсэн байна. Охин энэ алга болдог өдрөө найз залуутайгаа уулзахаар тус амралтын газар очсон бөгөөд орой нь хүүхдүүдтэй муудалцаад гарч явсан аж.Түүнийг эрж хайх ажилд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албан хаагч болон дотоодын цэргийн 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Богд ууланд самналт хийж, мөн Онцгой байдлын газраас Туул голоор самналт хийсэн өнөөдрийг хүртэл сураггүй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ