Онгоцны үйлчлэгч бүсгүй дэлгүүрээс хулгай хийж, хамгаалагчийг хазсан хэргээр баривчлагджээ

Singapore Airlines компанийн бүхээгийн ажилтан эмэгтэй худалдааны төв дэх нэгэн дэлгүүрээс бараа хулгайлсан хэргээр Японд баривчлагджээ. Түүнчлэн хамгаалагчийг хазсан хэрэгт түүнийг буруутгаж байгаа аж.
MS News сонины мэдээлснээр, 33 настай сингапур эмэгтэй алчуур, цүнх зэрэг нийт 10 мянган иений (shuud.mn: монгол мөнгөөр 271 мянган төгрөг) зургаан бараа хулгайлжээ. Түүнийг саатуулахад бүсгүй гэмт хэрэг хийгээгүй, төлбөрийг нь төлөх гэж байсан хэмээн мэлзжээ. Үүний зэрэгцээ хамгаалагчаас зугтахын тулд түүнийг хазсан байна.
Тухайн үед дэлгүүрийн хамгаалагч 51 настай эр түүний хэргийн гэрч болж, бүсгүйг зогсоох гэхэд бүсгүй хамгаалагчийн гарыг хазаж хөнгөн гэмтэл учруулжээ. Баривчлагдсан бүсгүй Сингапурын үндэсний агаарын тээврийн компанийн ажилтан мөн гэдгийг тус компани баталсан байна. Сингапурын элчин сайдын яам түүнд тусламж үзүүлж байгаа бол Японы хууль сахиулагчид энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ