Эрдоган: Израил бол алан хядагч улс
2023-11-16

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Израилыг алан хядагч улс хэмээн нэрлээд, Израилд цөмийн зэвсэг байгаа эсэхтэй холбоотойгоор тайлбар өгөхийг Нетаньяхуд хандан уриалжээ. Энэ талаарх мэдээллийг Daily Sabah дамжуулсан байна.

 

"Би тодорхой хэлье. Израил бол алан хядагч улс" хэмээн Эрдоган өөрийнх нь тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн намын хурал дээр мэдэгджээ.

 

Газын зурваст болж буй үйл явдлын талаар ярихдаа тэрбээр Израил хүмүүсийг үй олноор нь хөнөөсөөр байвал дэлхий дахин Израилыг алан хядагч улс гэж шүүнэ хэмээн онцолсон байна. Түүнчлэн Израилд цөмийн зэвсэг үнэхээр байдаг эсэх талаар тайлбар өгөхийг Нетаньяхуд хандан уриалжээ.

 

"Би Нетаньяхуд хандаж байна. Танайд цөмийн зэвсэг байгаа юу, үгүй юу? Та нар цөмийн зэвсгээр сүрдүүлээд байх юм" хэмээн Эрдоган мэдэгдсэн байна.

 

Ийн асуух болсон нь Израилын нэгэн албан тушаалтны мэдэгдэлтэй холбоотой юм. Өмнө нь Израилын сайд Амихай Элияху Израилын нэгэн радиод ярилцлага өгөхдөө тус улс "Газа дээр зүгээр л цөмийн бөмбөг хаячихаж болох юм" хэмээн мэдэгдэж байлаа. Түүнийг ийм мэдэгдэл хийсний дараа Нетаньяху Элияхуг сайд нарын танхимаас хассан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
юу ч ойлгосонгүй
2023-11-20
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-16
юу ч ойлгосонгүй