Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Францын шүүх Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг баривчлах зөвшөөрөл олгов
2023-11-16

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон тус улсын өндөр албан тушаалын офицерүүдийг баривчлах олон улсын зөвшөөрлийг Францын шүүх гаргажээ. Энэ талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энгийн иргэдийн эсрэг хориотой химийн зэвсэгийг Сирид ашигласан хэрэгтэй холбоотойгоор Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, түүний дүү Махер Асад, хоёр генералыг баривчлан олон улсын зөвшөөрлийг Францын шүүх 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргажээ. 

 

2013 оны наймдугаар сард Сирийн Дума болон Дорнод Гутад химийн зэвсэг ашиглан халдлага үйлдсэний улмаас 1000 гаруй хүн амиа алдаж байв. Энэ хэргийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэгт тусалсан гэмт хэрэг гэж Франц улс үзэж, 2021 оноос энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

 

"2013 онд Гутад химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбоотойгоор холбогдох этгээдүүдийг баривчлах зөвшөөрөл гаргаж байгаа анхны тохиолдол нь энэ" гэж Францын шүүхэд нэхэмжлэл гарган хандсан Сирийн хэвлэл мэдээлэл, үг хэлэх эрх чөлөөний төвийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Мазен Дарвиш мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Сири улс  химийн зэвсэг хэрэглэснээ үргэлж няцаасаар ирсэн. Харин НҮБ болон Химийн зэвсгийг хориглох байгууллага хамтран хийсэн мөрдөн шалгалтаар Сирийн засгийн газар 2017 оны гуравдугаар сард мэдрэл саармагжуулах зарин хий ашигласан нь тогтоогдсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-11-16
Зочин:
Энэ хүн биш биелэсэн ЧӨТГӨР
2023-11-16
Болд:
Эцэгийнхээ оронд Сири улсын ерөнхийлөгч болсон "удам залгасан хаан" Башар Асад Оросын хүчээр өөрийнхөө дарангуйлалыг Сири улсад тогтоож олон мянган Сири хүмүүсийн амь насыг сүйтгэсэн хүн
2023-11-16