Италийн тосгонд 30 жилийн дараах анхны хүүхэд мэндэлжээ
2023-11-16

Италийн өндөр уулын бүсэд оршдог Тиццола тосгонд 1993 оноос хойш анх удаа хүүхэд мэндэлжээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тиццола тосгонд 30 хүрэхгүй оршин суугч амьдардаг бөгөөд энэ тосгоны оршин суугчид болох Симона, Альбертини, Томас Ричельдин гэр бүл саяхан шинэ хүнээ угтан авчээ. Энэ хос долоон жилийн өмнө Тиццолад шилжин суурьшсан байна. Эхнэр нь гар урчуудын нөхөрлөлд, харин нөхөр нь чулуучнаар ажилладаг аж. 

 

Тэд хүүхдээ Режо-Эмили хотод төрүүлж, хүүдээ Аксель гэдэг нэр өгчээ. Тиццола тосгонд эмийн сан, эмч байдаг тул тосгондоо хүүхдээ өсгөнө гэж гэр бүлийнхэн ярьсан байна. Энэ тосгонд 30 жилийн дараа анх удаа хүүхэд мэндэлснээр тосгоны оршин суугчдын тоо 26 болж байгаа бөгөөд тэдний ихэнх нь ахмад настан байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин