Ши Жинпинь: АНУ Хятадын эсрэг тавьсан нэг талт хоригуудаа цуцална гэж найдаж байна

БНХАУ-ын дарга Ши Жинпинь АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа. Хоёр талын уулзалт, яриа хэлэлцээрийн үеэр Ши Жинпинь АНУ БНХАУ-ын эсрэг тавьсан хоригуудаа цуцална гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
"АНУ экспортын хяналтын арга хэмжээ болон нэг талт хоригуудыг Хятад болон Хятадын олон компанийн эсрэг байнга тавьдаг. Энэ нь Хятадын ашиг сонирхолд ихээхэн хор хохирол учруулдаг юм. Хятадын санаа зовниж буйд АНУ нухацтай хандаж, Хятадын компаниудад шударга, ялгаварлан гадуурхалгүй орчныг бүрдүүлэхийн тулд нэг талт хоригуудаа цуцлах арга хэмжээ авна гэж маш их найдаж байна" хэмээн БНХАУ-ын дарга Ши Жинпинь мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
Үүний зэрэгцээ АНУ болон бусад улс орнуудын хориг, нөхөрсөг бус үйлдлүүд нь Хятадын эдийн засагт нөлөө үзүүлдэггүй, Хятадын өсөлт, хөгжлийг гадаад хүчин зүйл сааруулахгүй хэмээн цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ