Өнгөрсөн сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдсанаар Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн юм. Энэ дайны улмаас олон мянган энгийн иргэн амиа алдсаны дунд ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчид багтаж байгаа талаар Сэтгүүлчдийг хамгаалах хороо мэдэгджээ.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдэгдсэнээр, Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн 48 ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байна. Сэтгүүлчид хамгийн ихээр амиа алдсан өдрүүд нь ХАМАС Израил руу халдсан 10 дугаар сарын долоон болон 11 дүгээр сарын наймны өдөр байсан гэнэ. Өнгөрсөн сарын долооны өдөр зургаан сэтгүүлч, харин 11 дүгээр сарын наймны өдөр таван сэтгүүлч амиа алджээ.
Амиа алдсан 48 ажилтны 43 нь палестин, дөрөв нь израил, нэг нь ливан сэтгүүлч байсан гэнэ. Түүнчлэн есөн сэтгүүлч шархдаж, гурван сэтгүүлч ор сураггүйд тооцогдож, 13 сэтгүүлч баривчлагджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |