Британийн эрдэмтэд арслан заан амилуулна гэв
2023-11-20

Британийн биотехнологийн компанийн эрдэмтэд арслан зааныг амилуулахаар төлөвлөж байгаагаа зарлажээ. Энэ талаар Daily Mail сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эртний амьтныг дахин бүтээхийн тулд эрдэмтэд мөнх цэвдгээс олдсон арслан зааны генетикийн материалыг Азийн зааны ДНХ-тэй холбох аж. Ингээд хамгийн анхны арслан зааны зулзага 2028 онд гарган авах гэнэ. Эрдэмтэд арслан зааныг амилуулах явцыг эрдэм шинжилгээний нууц тул задлах боломжгүй гэж мэдэгдсэн бол сэтгүүлчдийн олж мэдсэнээр, биотехнологчид арслан зааны ургийг зааны организмд шилжүүлэн суулгахаар төлөвлөж байгаа аж. 

 

Компанийн Ерөнхий захирлын мэдэгдсэнээр, эрдэм шинжилгээний ажлын дүнд мэндэлсэн арслан заан хосгүй чадвартай байх гэнэ. Тухайлбал, хүйтнийг ажирдаггүй, хойд туйл зэрэг цаг уурын ширүүн нөхцөлд ч амьдрах чадвартай байх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин