Франц цөмийн пуужин амжилттай туршжээ
2023-11-20

Франц улс цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай М51.3 шинэ стратегрийн баллистик пуужин туршжээ. Энэ туршилт амжилттай болсон гэж тус улсын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн байна.

 

Гурав дахь үеийн М51 пуужинг Бискаросс туршилтын төвөөс цөмийн хошуугүйгээр, олон улсын журмыг хатуу мөрдөн хөөргөсөн, улмаар пуужин Атлантын тэнгисийн хойд хэсэгт, эргээс хэдэн зуун километрийн зайд төлөвлөгөөний дагуу газардсан гэж Францын Батлан хамгаалахын яам мэдэгджээ.

 

Франц улс нь Европын холбоо дундаа цөмийн зэвсэгтэй цорын ганц улс юм. М51 нь хатуу түлштэй баллистик пуужин бөгөөд дээд радиус нь 9000 км байдаг бөгөөд үзүүлэлтийнхээ хувьд Оросын "Булава", Америкийн "Трайдент" пуужинтай ижил аж. М51 пуужингийн гурав дахь хувилбарыг хийх ажил 2014 онд эхэлсэн, 2025 онд энэ пуужинг зэвсэглэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин