Абу-Дабид 114 өдрийн фестиваль эхэлжээ
2023-11-20

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод 114 өдөр үргэлжлэх "114 өдрийн фестиваль" эхэлжээ. Ирэх оны гуравдугаар сарын есний өдрийг үргэлжлэх энэ фестиваль нь Абу-Даби хотыг аялал жуулчлалын болон соёлын хот гэж нийтэд танилцуулах зорилготой аж. 

 

Энэ наамдын үеэр салют, дроны шоу болохын зэрэгцээ АНЭУ-ын түүх, уламжлалыг харуулсан олон арга хэмжээ болох аж. АНЭУ-ыг үүсгэн байгуулагч эцэг гэгддэг Заед бен Султан Аль Нахайян шейхийн нэрээр нэрлэгдсэн энэ фестиваль сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн том соёлын арга хэмжээнүүдийн нэгд тооцогдох болсон юм.

 

Фестивалийн үеэр бямба гараг бүрийн 22:00 цагт ёслолын буудлага болох аж. Түүнчлэн нэн ховор амьтан шувуудыг танилцуулах үзэсгэлэн нээжээ. Амралтын болон баярын өдрүүдэд амьд тоглолт, шоу зохион байгуулагдаж, цэргийн хөгжмийн үзүүлбэр, дроны шоу болох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин