Олзны хүмүүсийг суллах Израил, ХАМАС-ын хэлэлцээрт ахиц гарчээ
2023-11-20

Газын зурваст байлгаж байгаа олзны хүмүүсийг суллахтай холбоотой Израил, ХАМАС бүлэглэлийн хэлэлцээрийн явцад ахиц гарсан талаар Yedioth Ahronoth сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, байлдааны ажиллагаандп дөрөв эсвэл таван өдрийн завсарлага авч, Израилын шоронгуудаас 150 палестин хүүхэд, эмэгтэйг суллаж, Газад түлш хүргүүлвэл олзлогдсон хүмүүсээс эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн 50 хүнийг ХАМАС суллахад бэлэн байгаа гэж энэ бүлэглэлтэй холбоотой байгаа Катарын зуучлагчид мэдэгдсэн байна.

 

Гэхдээ Израилын нутаг дэвсгэр дээрээс олзлогдсон хүүхдүүд болон тэдний ээжүүдийн байршлын талаар ХАМАС бүлэглэл мэдэхгүй байгаа, Израил агаарын цохилтоо түр зогсоосон нөхцөлд тэдний байршлыг олж тогтоох шаардлагатай гэж ХАМАС бүлэглэлийнхэн үзэж байгаа аж. Түүнчлэн Газын зурваст гал зогсоосон үеэр олзны хүмүүсийн байгаа газрын олсон нөхцөлд амласан 50-иас ч илүү хүмүүсийг суллахад бэлэн хэмээн мэдэгджээ. 

 

Израилын эрх баригчдын мэдээллээр, ХАМАС-ын олзонд 240-250 олзны хүн байгаа аж. Тэдний ихэнх нь давхар иргэншилтай Израилын иргэд байгаа гэнэ. Мөн 35 орчим хүн нь гадаадын иргэд, тэдний олонх нь Израилд ажилалж байсан Таиландын иргэд юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин