BTS-ийн дөрвөн гишүүн цэрэгт явахаар бэлдэж байна

Солонгосын алдарт BIGHIT Music энтертайнментаас BTS-ийн RM , Jimin , V , болон Jungkook нарыг цэрэгт явахаар бэлдэж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр, Сайн уу. BIGHIT MUSIC байна. Бид RM, Jimin, V, Jung Kook нарын цэрэгт татагдах бэлтгэл ажил эхэлсэн гэдгийг фэнүүддээ мэдэгдье. Одоогоор уран бүтээлчид цэргийн алба хаах бэлтгэлээ базааж байна. RM, Jimin, V, Jung Kook нарыг цэргийн алба хааж, эсэн мэнд буцаж ирэх хүртэл нь үргэлж хайрлаж, дэмжиж байхыг танаас хүсч байна. Манай компани уран бүтээлчдээ бүх хүчээ дайчлан дэмжих болно. Баярлалаа" гэжээ.
Одоогоор BTS хамтлагийн гурван гишүүн ( Жин , Жэй Хоуп , Суга ) цэргийн алба хааж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ