Путин G20 уулзалтад цахимаар оролцоно
2023-11-22

G20-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцох болсон талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. 

 

Оросын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад ийнхүү цахимаар оролцож байгаа нь удаан хугацааны туршид барууны орнуудын төрийн тэргүүнүүдтэй нэг арга хэмжээний үеэр уулзаж буй анхны тохиолдол болох юм. Ээлжит бус дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 22-ны өдөр эхлэх бөгөөд зохион байгуулагчаар Энэтхэг улс ажиллаж байгаа аж. 

 

Өмнө нь, есдүгээр сард Шинэ Дели хотноо болсон G20-ын уулзалтад Путин оролцоогүй, харин Оросыг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлсөн юм. Барууны орнууд Украинд дайн өдүүлснийх нь төлөө Оросыг G20 бүлгээс хасах хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч удаа дараа мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-22
asd:
nudnii bulai aluurchintai hen yu yarihvdee. umhii hulmas namag orsoosos garch chadahgui hevtjij
2023-11-22
Очвол шууд баривчлагдана!
2023-11-22