Дөрвөн настай хүүгийн бичлэг олон сая хүний сэтгэлийг хөдөлгөж байна
2023-11-23

Солонгосын “Миний алтан хүүхдүүд” телевизийн шоуны нэгэн дугаарт оролцсон дөрвөн настай хүүгийн бичлэг дэлхий даяар тархаж байна. Уг нэвтрүүлэг нь эцэг эхийн хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа өнөөгийн чиг хандлагыг харуулах, мөн аав ээжүүдэд нь туслах зорилготой олон талын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн  шийдэл бүхий нэвтрүүлэг аж. 


Энэхүү нэвтрүүлгийн 169 дэх дугаар оролцсон дөрвөн настай Гым Жи Юн хүү эцэг эхтэйгээ харилцах харилцааны талаар ярилцлага өгсөн байна. Түүнээс эцэг эхийн аль нь хамгийн их тоглодог вэ гэж асуухад тэрбээр ихэнхдээ ганцаараа үлддэг гэдгээ хэлээд "Мэдэхгүй" гэж хариулжээ. Үзэгчдийн хамгийн их эмзэглүүлсэн хэсэг бол аавынх нь талаар асуухад “Уурлахаараа аймаар байдаг. Намайг арай эелдэг зөөлнөөр Жи Юн аа гэж дуудахыг хүсдэг” гэжээ. Харин ээжийгээ юу гэж боддог вэ гэдэг хариултад  “Ээж надад дургүй байх аа” гэж хэлээд хүү уйлж эхэлсэн хэсэг байв. 

 

Мөн тус нэвтрүүлгийн зураг авалтыг харахад хүү өдөржин гэртээ ганцаархнаа тоглоомоо тоглож байгаа хэсгүүд ихээр гарсан байна. 


Үзэгчдийн хувьд энэхүү нэвтрүүлгийг үзээд цахим орчинд ээж аавын хайраар дутсан хүүгийн талаар янз бүрээр сэтгэгдлээ хуваалцаж байна. Ялангуяа дөрөвхөн настай атлаа өөрийгөө хянах гэж оролдож, мэдрэмжээ тайлбарлаж буй хэрсүү зан нь олны сэтгэлийг ийн хөдөлгөж байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин
tawilttai jujig
2023-11-26
.:
Hrntime
2023-11-24
chi zailaachee mal chin
2023-11-24
utas n xed ve
2023-11-23
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-11-23
chi zailaachee mal chin
utas n xed ve
ЭЭЖ НЬ ЯМАР НОВШИЙН ГАР ВЭ ТЭГСЭНЭЭ ИЧИХЧГҮЙ НЭВТРҮҮЛЭГТ ОРООД ҮЗЭЖ СУУЖ ЭТР
2023-11-23
.:
Hrntime