П.Анужин байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллана
2023-11-23

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг,

Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг,

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн П.Анужинг,

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг,

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгохоор тогтжээ.

Чуулган хуралдаанаас байнгын хороодын саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулахад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон 40 гишүүний 60 хувь нь, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн П.Анужинг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь тус тус дэмжлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
zochin:
yu ch xiixgyi
2023-11-23