Пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпын наадмын эрхийг авлаа
2023-11-23

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байна. 

 

Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин цэц мэргэнээ сорьсноос ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртсэн билээ. Энэ удаагийн Азийн аваргаас Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар хагас шигшээд шалгарснаар “Парис 2024” паралимпын наадмын эрхийн болзол хангалаа.

Shuud.mn
Сонин хачин