Дублинд үймээн дэгдэв
2023-11-24

Пүрэв гарагт Ирландын нийслэл Дублин хотноо нэгэн эр хутга барин хүмүүс рүү дайрч, таван хүн шархдсан хэрэг гарсны дараа энэ хотод үймээн дэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Хүйтэн зэвсэг ашиглан бусад руу халдсан этгээдийг баривчлан саатуулсан гэснээс өөр мэдээллийг цагдаагийнхан өгөөгүй аж. Харин эсэргүүцэгчдийн дунд хэргийг үйлдсэн этгээд нь гадаадын хүн гэсэн мэдээлэл тархаж, улмаар хэрэг гарснаас хэдхэн цагийн дараа хүмүүс гудамжинд гаран эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн байна. Тэд цагаачдыг эсэргүүцсэн уриа лоозон хашгирч, цагдаагийнхантай мөргөлдсний дээр цагдаагийн машин, автобус шатаажээ.

Хутга барин бусад руу дайрсан хэргийг сонссон оршин суугчдын цочрол уур бухимдал болон хувирсан гэж ВВС агентлагийн сурвалжлагч онцолсон байна. Энэ үймээнд хэдэн зуун хүн оролцсон бөгөөд эсэргүүцэгчид цагдаагийнхан руу лонх шидэж, ойролцоох дэлгүүрүүд рүү ч халджээ.

 

Гудамжинд яваа хүмүүс рүү дайрсан хэрэг Дублин хотын О'Коннелл-стрит хэмээх хамгийн хөдөлгөөн ихтэй гудамжнаас холгүйхэн, пүрэв гарагийн 13:40 цагт болжээ. Хэрэг гарсан газрын ойролцоо бага сургууль байдаг аж. Энэ хэргийн улмаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй, бага насны гурван хүүхэд шархадсан байна. 

Цагдаагийн газрын мэдээлснээр, цагдаагийнхан дуудлага хүлээн авч хэргийн газар ирэхээс өмнө тухайн газарт явсан хүмүүс хэрэгтнийг саатуулж, бүсэлсэн байна. Мөн хэрэгтэн хэсэг залуучууд руу халдахыг завдсан ч хүмүүс саад болж зогсоожээ. Түүнийг баривчлах үед биен дээр нь хутганы шарх байсан гэх бөгөөд тэр өөрийгөө хутгалж гэмтээсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ирландууд ч англичуудын хувьд тэроор шүүдээ
2023-11-26
Хар биш, өмхий араб гэх ллрууд
2023-11-25
Харууд бол хүн биш сармагчин
2023-11-25
Хар биш, өмхий араб гэх ллрууд
Зочин:
Африкийн эрчүүд нь ажил хийх дургүй залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй эхнэрээ зарцалж өөрөө юу ч хийхгүй сууж байдаг. Африкаас европ руу цагаачилж байгаа дүрвэгсдийн 90% нь эрчүүд, исламын улс орнуудаас цагаачилж байгаа дүрвэгсдийн 90% нь бас эрчүүд байгаа нь европын эмгэнэл. Европын орнууд Нидерланд улс шиг Европын Холбооны эсрэг, Исламын эсрэг, Цагаачлалын эсрэг үзэлтэй байвал европ сэргэх болно.
2023-11-24
монголчууд олон байгаадаа гайгүй намдаасайдаа
2023-11-24