Авлигачдын хэргийг шуурхайлах Шүүх байгуулах тухай хуулийн төсөл
2023-11-24

"Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна. Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж байна" хэмээн  жилийн өмнө чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. 

 

 


Тэгвэл яг жилийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шүүх байгуулах тухай хуулийн дэмжиж, УИХ-аас яаралтай горимоор батлуулахаар зүтгүүллээ. Энэ хуулийн төсөл нь Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилгын хүрээнд өргөн баригдсан. 

 

Хуулийн төсөлд авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болох хүртэл анхан шатны шүүхээр авлигын хэргийг шийдвэрлэхгүй байхаар тусгасан байна. Энэ талаар Б.Энхбаяр сайд "Сүүлийн жилүүдэд авлига албан тушаалын хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл хэт хөнгөн, эсрэгээрээ нөлөөнд орсон байж болзошгүй, Эрүүгийн хуульд заасан хамгийн бага буюу торгох ялаар шийтгэгдэж байна. Хамгийн сүүлд Багануурын уурхайн захирлын хээл хахууль авсан хэрэг дээр 20 гаруй сая төгрөгийн ял  оногдуулсан байна. 2.7 тэрбум төгрөгийн авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон Хөдөлмөрийн баатрын хэрэгт мөн 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа. Мөн өдрүүдэд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурал явагдаж байна. Үүнтэй холбоотой олны анхаарлыг сарниулах шинжтэй үйлдлүүд гарч байна.

 

Иймээс авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг иргэдийн хүсэмжилж байгаа шударга ёсны зарчмыг хангах хүрээнд авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэлх хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй. Тодруулбал, давж заалдах шатны шүүхүүд анхан шатны журмаар, Улсын дээд шүүхүүд давж заалдах шатны журмаар шийддэг байх өөрчлөлтийг дэвшүүлж байна. Нэ үгээр авлига албан тушаалын хэргүүдийг АНХАН ШАТНЫ шүүхүүд шийдвэрлэхгүй.

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг болно" хэмээн мэдэгдсэн. Уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх улс төрийн шийдвэрийг Ерөнхий сайдын зүгээс гаргасан. Харин Ерөнхий сайдын авлигатай тэмцэх тэмцэлд УИХ нэгдэх эсэхийг харах л үлдэж байна.

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
DYYDLGR GOE ZYGAATSI80955877
2023-11-24
ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ:
ШҮҮГЧДИЙН ХАНШ Л ӨСНӨ . ӨӨР ЯМММАР Ч ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ.... АРД ИРГЭДЭД ТҮЙ ХЭРЭГГҮЙ :
2023-11-24
SEKSEER NAADGCH80955877
2023-11-24
иргэн:
АТГ-д онцгой бүрэн эрх өгчих юм уу
2023-11-24
AX NRT SEXSYG XANTLAA80955877
2023-11-24
ANYSIN SEXSEER SADARTLA80955877
2023-11-24
Иргэн:
АТГ шиг авилгачдад хөнгөн ял өгдөг хаацайлдаг газар болно доо. Тийм о санаа үнэртэж бна.
2023-11-24
SEXSDN80955877
2023-11-24