Нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй гэх дуудлагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
2023-11-24

Нийгмийн сүлжээнд нялх хүүхдэд тариа андуурч хийсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 

 

 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цаг 11 минутад иргэнээс “Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед зарим сайт энэ талаар мэдээлэл нийтэлж байх тул үнэн зөв, эх сурвалж бүхий албаны мэдээллийг үндэслэж байхыг зөвлөж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
СУГАР:
2012 оны шийдвэрээ хэрэгжүүлж ҮЙ ОЛНООР УСТГАХ бодлогын зэвсэг ВАКЦИНЖУУЛАЛТ хийдгээ БОЛИХ ХЭРЭГТЭЙ!!!
2023-11-24