Г.Нисэххүү: Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил
2023-11-25

Ахмад байгаль хамгаалагч Г.Нисэххүүтэй ярилцлаа. Тэрбээр 1994 оноос хойш ГИДЦГ-ын “Б” бүсэд Монгол орны нэн ховор амьтан болох тахийг судалж, хамгаалж яваа нэгэн билээ. Түүний хувьд "Би тахид хайртай. Дуртай ажлаа хийж байхад хэзээ ч хэцүү санагддаггүй. Би ажилдаа дуртай, ийм чухал үүргийг гүйцэтгэж байгаа ГИДЦГ-ын “Б” бүсийн хамт олон, тахь группийн багийн гишүүн гэдгээрээ бахархдаг" хэмээн ярьж байлаа. 
 

 

- Тахийг Улаан номд орсон, устаж үгүй болох гэж буй амьтан гэдгээр хүмүүс мэдэх байх. Та тахийг хэдэн жил судалж байгаа вэ.Тахийн бусад амьтдаас ялгарах содон шинжийг ярьж өгөөч?


- Тахийн талаар тэр болгон хүмүүс сайн мэдэхгүй байх. Зөвхөн тахийг сэргээн нутагшуулж байгаа газар нутгийн иргэд л тахийн түүх болон одоо цаг үеийн мэдээлэлтэй байдаг. 


Би одоо тахь хэмээх зэрлэг дуутай бараг 30  жил хамт байж тэдгээрийн зан төрх бэлчээр нутаг идэш тэжээлийн талаар багагүй судалж байна.  Тахь хэмээх энэ ховор амьтан бусад амьтнаас ялгаатай зүйл гэвэл Монгол адууны маань үүсэл хөгжилтэй шууд холбоотой учир хүнд дэндүү ойр байдаг болов уу. 

 

- Та анх яагаад байгаль хамгаалагч болсон бэ?


- Миний хувьд анх яагаад байгаль хамгаалагч болсон бэ гэвэл нэгд орон тооны нэгж бий болсон, хоёрт зэргэлдээ нутагт тахь эргэн ирсэн нь манай нутагт тахь нутагшиж байсныг илэрхийлэх тахийн нэршил бүхий газар нутаг нэлээдгүй байдаг болохоор энэ нутагт нь нутагшуулах өөрийн санаа бодол мөн энэ сайхан нутгийнхаа нэгээхэн хэсгийг ч болов харж, хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх чин сэтгэл минь хөтөлж энэ ажилд орсон байдаг юм. 

 

- Одоогоор таны хариуцан ажиллаж байгаа хэсэгт хэчнээн тооны тахь байгаа вэ?


- Одоогоор миний хариуцсан хэсэгт долоон сүргийн 56 тоо толгой тахь нутагшиж байна. 

 


 

- Тахийн талд хамгийн сүүлд хийсэн ажлуудаасаа дурдаач?


- Миний энэ ажилд орсон цагаас хойш /1994/ хойш нэлээд өөрчлөлт орсон. Манайх анх нэг гэр, нэг вагончиктой, зургаан орон тоотой байсан. Одоо байшин барилга машин техник, орчин үеийн техник тоног төхөөрөмж гээд нэлээдгүй өөрчлөлт орж дархан газрын маань нутаг дэвсгэр өргөжиж орон тоо хүртэл нэмэгдэж ажиллах залуу үеийнхэн орж ирснээр их л өөр болсон. Цаашдаа ч гэсэн илүү өргөн хүрээний олон бүтээн байгуулалт хийгдэж эхлэх байх аа гэж бодож байна. 

 

- Тахийн талаар орон нутгийнхан ямар бодолтой байдаг вэ?


- 2005 онд анх Тахийн усанд тахь авчрахад би сумын захиргаа, соёлын төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэгээр явж "тахь эх нутагтаа, манай нутагт эргэж ирсэнд бид үнэхээр бахархах хэрэгтэй“ гэж би хэлдэг байсан. Орон нутгийн иргэдийн ихэнх нь тахийг эергээр хүлээн авч, туслахыг хичээж ирсэн. Зарим нь тахь хараад унаганд нь нэр өгөхийг хүртэл надаас асуудаг байв. Тухайн үед орон нутгийн иргэдийг байгаль, ан амьтан хамгаалах ажилд татан оролцуулах зорилгоор тэдэнтэй хамт явж тахиудаа эргэж тойрдог байлаа. Мэдээж энэ нь надад болон манай байгууллагын унаа тэрэг, шатахууны зардалд хэмнэлт гардаг сайн талуудтай. 

 


 

 - Та тахь болоод өөрийнхөө ирээдүйн төлөө юу хүсэж байна вэ?


- Тахийн сүрэг минь тал нутагтаа түм бумаар өсөх болтугай л гэж хүсье. Миний хувьд хойч үедээ энэ үйлсийг минь үргэлжлүүлж сайн ажиллаарай гэж ерөөмөөр байна даа. 

 

-Ярилцсанд баярлалаа

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Passports, Visas, Driver's License, ID CARDS:
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
2023-12-01
Олон сонирхолтой асуулт асууж хариулт авахаар байж дээ, даанч асуусангүй?!
2023-11-29
Sandra Rowan:
Need A Hacker Who Can Recover Stolen Or scam*ed BTC? If you need genuine hackers who can recover stolen or scam*ed Cryptocurrency Lost Recovery Masters got you covered, they're secured Hackers from USA who deal with cyber issues of all kind, such as WhatsApp hack, Facebook hack, Gmail hack, mobile Phone hack, Accounts hack, Erase Criminal Records, Websites Hack, Bitcoin Trade recovery, and other hack relating to cyber issues. Contact info: Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204) 819- 5505.
2023-11-26
DYRAA SEKSEER80955877
2023-11-26
Энхээ:
Одоо монголд нийт хэдэн тахь байдаг вэ?
2023-11-25
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-25
S AJIL XN AX NRT UILCHLI80955877
2023-11-25