Цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны 04 цагт “Ховд аймгийн Дөргөн суманд эрэгтэй хүний цогцос олдсон” гэх дуудлага ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад, 40 настай, эрэгтэй Д нь хоолой, амаа скочоор ороолгуулсан байдалтай нас барсан байдалтай олджээ.
Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байж болзошгүй байгаа аж.