Финланд Оростой залгаа хилийн бүх боомтыг хаалаа
2023-11-29

Финланд улс Оростой залгаа хил дээр байх хэд хэдэн боомтыг түр хугацаагаар хаасан. Улмаар сүүлийн нэг боомтыг хаах талаар хэлэлцэж, уг боомтыг түр хугацаанд хаахаар болсон талаар ВВС мэдээлжээ. 

 

Энэ шийдвэр 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө хүчин төгөлдөр болох аж. Ингэснээр, Финланд улс Оростой залгаа хил дээр байх бүх боомтуудаа хааж байгаа нь энэ юм. Хилийн боомтуудыг хаах болсон нь Оросын талаас орогнол хүссэн хүмүүс олноор ирэх болсныг зогсоох зорилготой гэж Финландын эрх баригчид мэдэгдсэн бөгөөд боомтууд 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хаалттай байх аж. 

 

Хилийн боомтыг хаах шийдвэр төмөр замын тээвэрлэлтэд хамаарахгүй. Тиймээс Орос, Финландын хоорондын ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм. Гагцхүү хуурай замаар хил нэвтрэх хүмүүст хил хаалттай байх бөгөөд Оросын талаас зохих бичиг баримтгүй гуравдагч орнуудын иргэдийг зориудаар Финландын тал руу нэвтрүүлж, ОХУ цагаачдын урсгалыг "зэвсэг болгон ашиглаж байна" гэж Финландын тал буруутгасны улмаас ийм шийд гаргажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-11-30