Казахстаны дэн буудалд гал гарсны улмаас 13 хүн амиа алджээ
2023-11-30

Казахстаны Алматы хотод дэн буудлын зориулалтаар ашиглаж байсан байранд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг хотын Онцгой байдлын албанаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдэлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 30-ны өглөө гурван давхар орон сууцны подвал шатаж байх үед гал сөнөөгчид дуудлагаар иржээ. Энэ орон сууцны подвал болон нэгдүгээр давхрыг дэн буудлын зориулалтаар ашигладаг байсан аж. Галыг нэг цагийн хугацаанд унтраасан бөгөөд гал түймрийн улмаас 13 хүн амиа алдсан байна. 

 

Гал гарах үед дэн будалд нийт 72 хүн байснаас 59 нь гадагш аюулгүй гарч чаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин