Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой хотуудын зургадугаарт бичигджээ
2023-12-01

Агаарын чанарын үзүүлэлтийг харуулдаг iqair.com цахим хуудаснаас авсан мэдээллээр, Улаанбаатарын цагаар 12 дугаар сарын нэгний 08:30 цагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын зургадугаарт бичигджээ. 

 

Агаарын чанарын үзүүлэлтээр, хамгийн их агаарын бохирдолтой хотуудад Энэтхэгийн Дели, Пакистан улсын Карачи, Энэтхэгийн Мумбай, Бангладешийн Дака, Польшийн Вроцлав хот эхний тавд бичигдсэн бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын чанарын индекс нь 160 буюу "Хортой" гэсэн үзүүлэлттэйгээр зургадугаарт бичигдсэн байна. 

 

Агаарын гол бохирдуулагч нь РМ 2,5 бөгөөд 12 дугаар сарын нэгний 08:30 цагийн байдлаар Улаанбаатарын агаар дахь РМ2.5 ДЭМБ-аас зөвшөөрсөн үзүүлэлтээс 14,6 дахин их байгаа аж. Тиймээс цонхоо хааж, агаар цэвэршүүлэгч ажиллуулж, гадаа гарах бол амны хаалт зүүхийг энэ сайтад зөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин