Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
2023-12-01

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2023 оны 12-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -9...-11 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин