
Аргын тооллын нэгдүгээр сарын 26. Бархасбадь гариг. Билгийн тооллын 03. Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 08.19 цагт мандан 17.31 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, хүүхэд үрчлэн авахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эд мал баялаг төгөлдөр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ