![](/resource/shuud/image/2023/11/30/09q6tsomcjbkstq6/0.jpg)
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд ХӨСҮТ-ийн зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
- КОВИД-19, томуугийн вакциныг хийлгэх
- Амьсгалын замын халдарт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах.
- Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.
- Амны хаалтыг тогтмол зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авах
![](/resource/shuud/image/2023/12/01/5wq5nnzjjurtgwfl/Screenshot 2023-12-01 103714.png)
Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:
- Ханиалгах
- 38C дээш халуурах
- Толгой өвдөх
- Хоолой өвдөх
- Булчин үе мөчөөр өвдөх
- Цээжээр хөндүүрлэх