Суудлын машинууд мөргөлдөж, хоёр хүн нас баржээ
2023-12-04

Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газарт суудлын хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарч,  машины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас баржээ.

 

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас   “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан 31-65 насны дөрвөн хүн гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн 2, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын 1 автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авчирсан байна.     

 

Харин “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан 54-58 насны хоёр хүн нас барсан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
E:
Mашинд буруу байхгүй жолоочид буруу байгаа хурдаа тохируулж яв
2023-12-04
Harrier үнэхээр чанартай сайн машин шүү!!!
2023-12-04
Буруу рультэй машин Хурд хэтрүүлэн гүйцэд түрүүлэх - өөр ямар шалтгаан байв гэж.
2023-12-04