Украинд дайчлагдсан эрчүүдийг цэргээс халахыг шаардсан жагсаал болжээ
2023-12-04

Украины нийслэл Киев хотын захиргааны урд талбайд хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар "Страна.ua" цахим хэвлэл мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хотын оршин суугчид өнгөрсөн оны хоёрдугаар сард дайчлагдсан эрчүүд болон хугацаат цэргийн алба хаагчдыг фронтоос буцаахыг эрх баригчдаас шаардаж байгаа гэнэ. Ийм эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн сард Украины өөр хэд хэдэн хотод болж байв.

 

Ийнхүү Украины иргэд дайчлагдсан эрчүүдийг буцаахыг шаардан эсэргүүцэл илэрхийлж байх зуур эрх баригчид цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа халагдах эрхийг хуульчлах санаачилгыг хэлэлцэж байгаа гэнэ. Тодруулбал, цэргийн алба хаагчид 18 эсвэл 36 сар алба хаасны дараа халагдах эрхтэй болох заалтыг хуульд тусгах тухай санаачилгыг Дээд Радад хэлэлцэж байгаа ч парламентын гишүүд эцсийн шийдвэрт хүрч чадаагүй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин