Биткоины үнэ 40 мянган долларыг давжээ
2023-12-04

Сүүлийн жил зургаан сарын хугацаанд Биткоины үнэ анх удаа 40 мянган долларыг давжээ. Coindesk дээр гарсан мэдээллээр, 12 дугаар сарын дөрвөнд шилжих шөнө Биткоины үнэ эрс өсөж, 40 мянган долларыг давсан байна.

 

Сүүлийн өдрүүдэд Биткоины үнэ 40 мянган доллард хүрэлгүй хэлбэлзэж байсан ч өнгөрсөн шөнө 40 мянгыг давж 40 130 долларт хүрчээ. Энэ цахим валют 24 цагийн хугацаанд хоёр хувиар үнэ нь өссөн байна.

 

Өмнө нь, өнгөрсөн сард Биткоины үнэ өөр нэг дээд амжилтыг тогтоож байв. Тодруулбал, 11 дүгээр сарын есний өдөр биткоины үнэ 1,73 хувиар өсөж, 36 031 долларт хүрсэн бол дөрвөн минутын дараа өсөлт саарч, биткоины үнэ 35 758 долларт хүрч байлаа. Биткоины үнэ хамгийн сүүлд 2022 оны тавдугаар сарын зургааны өдөр 36 мянган долларыг давж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хаха:
Удахгүй навс унан
2023-12-04
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-12-04