Ж.Байгалмаа: Ковид алга болоогүй
2023-12-04

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тус бүлгээс мэдээлэл хийлээ. 

 

 

Өнгөрсөн амралтын өдөр Зариг.мн сайтыг хаасантай холбоотойгоор ЦХХХ-ны сайд Н.Учрал "Монгол Улсын иргэн бүрийн үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд хараат бус үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. ХХЗХ манай яамны харъяа биш. Домайн нэрийг ашиглахтай холбоотой асуудал хуулийн дагуу үүрэгжүүлдэг юм. Хуулийн байгууллагын хийж байгаа ажил учраас бид оролцох эрхгүй. Зариг.мн бус өмнө ч хэд хэдэн сайтыг хааж байсан" гэлээ. 

 

Харин томуугийн өвчлөлийн талаар С.Чинзориг "Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжлийн буюу хоёр дахь шатлалын ангилалдб айна. Амбулаторийн үзлэгийн 5.5 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байгаа.

Томуугийн тархалт идэвхжлийн түвшинд байгаа учир хичээл, сургуулийн амралтыг өөрчлөх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй байна гэж яам үзэж байна. Эрсдэлт бүлгийн хүн амын 89,8 хувь нь вакцинд хамрагдсан байна. Нэмэгдэлтээр ор дэлгэсэн. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн байгууллагуудад эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна. Өнөөдрөөс амбулаторийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлж эхэлжээ. Мөн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулахаар болсон байна. Хүүхдийн томуу томуу төс өвчний тархалт нэмэгдэж байгаа учраас ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт резидент эмч нар болон АШУИС-ийн Сувлахуйн төгсөх курсийн оюутны хоол, унааны зардлыг өгч туслахаар ажиллуулах зохион байгуулалт хийж байна" гэлээ.

 

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгальмаа " Томуугийн улирал 10 дугаар сараас нэгдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Томуугийн А хүрээний H3N2 вирус эргэлтэд ороод өвчлөл үүсгэсэн. Мөн ковид дуусаагүй, өвчлөлийн тодорхой хувийг бүрдүүлж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
EMOUVANT TEMOIGNAGE DE PRET SANS AUCUN FRAIS Bonjour à tous, Info : Larbi-finance@hotmail.com C’est avec émotions que je fais ce merveilleux témoignage à l’endroit de ce généreux Prêteur au grand cœur qui n’a pas hésiter à me faire un crédit entre particulier en 72h SANS PAYER UN CENTIME c’est incroyable. Veuillez le solliciter pour toutes vos demandes de prêt en toute sécurité SANS FRAIS DE DOSSIER NI DE NOTAIRE NI D’ASSURANCE NI DE VIREMENT même pour les personnes Fiché et interdit bancaire. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com
2023-12-05