ЦАХАЛ ХАМАС-тай хийж буй дайнд 400 орчим цэргээ алджээ
2023-12-04

Израилын Батлан хамгаалахын арми болох ЦАХАЛ Палестины ХАМАС бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаанд 398 цэргээ алджээ. Энэ талаарх мэдээллийг The Times of Israel сонин дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын арми Газын зурваст саяхан хоёр цэргээ алдсанаар ЦАХАЛ хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлснээсээ хойш нийт 72 цэргээ алджээ. Харин 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС Израил руу халдсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд ЦАХАЛ-ын нийт 398 цэргийн алба хаагч амиа алдсан байна. 

 

Эргэн сануулахад, Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, 1300 гаруй хүнийг хөнөөж, 242 хүнийг барьцаалсан юм. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурваст цохилт өгч, 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Газын зурваст амиа алдсан хүний тоо 15 мянгыг давжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин