Хүчтэй шуурганы улмаас Ховд аймгийн Зэрэг суманд гэр, байшин нуржээ
2023-12-04

Ховд аймгийн Зэрэг суманд өнөөдөр 12:10 цагийн орчим 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсаны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

 

 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 ханатай 2 гэр, 4 ханатай нэг гэр буюу нийт 3 гэр, нэг байшин, нэг гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

 

Ажиглалтын мэдээгээр 16:00 цагийн байдлаар Ховд аймгийн Зэрэг, Дарви, Ховд сумдын нутгаар салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед их хурд секундэд 22-30 метр, Эрдэнэбүрэн, Чандмань, Мянгат, Мөст, Жаргалант сумдын нутгаар салхины дундаж хурд секундэд 10-14 метр хүрч салхи шуургатай байна.

 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
EMOUVANT TEMOIGNAGE DE PRET SANS AUCUN FRAIS Bonjour à tous, Info : Larbi-finance@hotmail.com C’est avec émotions que je fais ce merveilleux témoignage à l’endroit de ce généreux Prêteur au grand cœur qui n’a pas hésiter à me faire un crédit entre particulier en 72h SANS PAYER UN CENTIME c’est incroyable. Veuillez le solliciter pour toutes vos demandes de prêt en toute sécurité SANS FRAIS DE DOSSIER NI DE NOTAIRE NI D’ASSURANCE NI DE VIREMENT même pour les personnes Fiché et interdit bancaire. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com
2023-12-05