Николас Кейж уран бүтээлийн замналаа өндөрлөж байгаагаа зарлав
2023-12-05

Холливудын нэрт жүжигчин Николас Кейж уран бүтээлийн замналаа өндөрлөх талаар бодож эхэлсэн бөгөөд одоо кинонд бараг тоглохгүй байгаа гэж Vanity Fair-т өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлжээ. 

 

"Одоо надад гурав эсвэл дөрвөн кино л үлдсэн байх. Би боломжтой бүхнээ л хийсэн гэж би бодож байна. Нэр төртэйгээр дуусгамаар байна" гэж өдгөө 60 настай Николас Кейж уран бүтээлийн замналаа өндөрүүлэх талаараа ярьсан байна. 

 

Аав нь 75 насандаа өөд болсон, өөрөө ч энэ насан дээр бие барж магадгүй тул одоо ердөө 15 жил үлдэж байгаа гэж Николас Кейж ярьжээ.

 

"Ааваараа багцаалвал надад 15 жил үлдээд байна. Энэ 15 жилийг гэр бүлийнхэнтэйгээ хамт байж өнгөрүүлэх хүсэлтэй. Тиймдээ ч энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн" хэмээн Кейж өгүүлжээ.

 

Николас Кейж 1983 онд кинонд анхны гол дүр бүтээснээсээ хойш 100 гаруй  уран сайхны кинонд тоглосон юм. Тэрбээр 1996 онд шилдэг эрэгтэй жүжигчний дүрээр Оскар хүртэж байсан бол хамгийн сүүлд, энэ онд гэхэд л зургаан шагнал хүртжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин