Баруун аймгуудад болсон хүчтэй шуурганы улмаас 19 гэр нуржээ
2023-12-05

Өнгөрсөн өдөр баруун аймгуудын нутгаар болсон цаг агаарын аюултай үзэгдэл олон айлыг орон гэргүй болгожээ. Тухайлбал:

 

 

Ховд аймгийн Чандмань, Дарви сумын нутагт 26-28 м/с хүчтэй салхи шуурга болсны улмаас 15 айлын 13 гэр, 1 байшин, 1 гаражийн дээвэр нурсан байна. 

 

Ховд аймгийн Зэрэг сумын нутагт 28 м/с хүчтэй салхи шуурганы улмаас 3 гэр, 1 байшин, 1 гаражшийн дээвэр нуржээ. Увс аймгийн Ховд сумы нутагт 13-15 м/с хүчтэй шуурч, иргэн С-ийн 6 ханатай гэр нурж унасан байна. Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 14 м/с хүчтэй шуурганы улмаас 2 гэр нурсан байна.

 

Онцгой байдлын албан хаагчид иргэдийг нүүлгэн шилжүүлж, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. 

Shuud.mn
Сонин хачин