Оны шилдэг 25 эмэгтэйн жагсаалтыг Барбигийн дүрийг бүтээсэн Марго Робби тэргүүлжээ
2023-12-05

Энэ онд хамгийн их нөлөөтэй байсан  25 эмэгтэйн жагсаалтыг Британийн Financial Times сонин гаргажээ. Жагсаалтад урлагийн салбарынхнаас эхлээд улс төрчид ч багтсан байна. 

 

Энэ жагсаалтыг 2023 онд Барби хүүхэлдэйний дүрийг дэлгэцэнд бүтээсэн жүжигчин Марго Робби тэргүүлжээ. Энд сонирхуулахад, Time сэтгүүл ч оны шилдэг хүнд нэр дэвшсэн хүмүүсийг танилцуулах жагсаалтад Барби буюу Марго Роббиг багтаасан юм. 

 

Financial Times сониноос гаргасан жагсаалтын хоёрдугаарт дуучин, жүжигчин Бейонсе, гуравдугаарт Америкийн зохиолч Барбара Кингсолвер бичигдсэн байна. Барбара Сольвер 2010 онд "Оранж" шагналын эзэн болж байв. 

 

Түүнчлэн дэлхийн 25 алдартны жагсаалтад Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Украины Ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская, Ираны хүний эрхийг хамгаалагч Наргес Мохаммади, Бразилын Байгаль орчны сайд Марина Силва нар багтжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин