Якутад Цельсийн -60 хэм хүрч хүйтэрчээ
2023-12-05

Дэлхийн хамгийн хүйтэн газар Якутад сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурсны улмаас тээврийн хөдөлгөөн зогсож, даваа гарагт гэхэд олон нислэг цуцлагджээ. 

 

Цаг агаарын мэдээлэл дамжуулдаг Gismeteo сайтын мэдээлснээр, 12 дугаар сар эхэлснээс хойш Якутад агаарын дундаж хэм 20-25 хэмээр буурч, нэн хүйтэн өдрүүд тохиосон бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжилэхээр байгаа гэнэ. Цаг уурчдын тооцоолсноор, 12 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд дэлхийн хамгийн хүйтэн цэгүүдийн нэг, "Хүйтний туйл" гэж нэрлэгддэг Оймякон сууринд Цельсийн -60 хэмд хүрч хүйтрэх аж. 

 

Якутад байрлах цаг агаарын станцууд дээр агаарын хэм -50 хэмээс буурч байгаа нь бүртгэгдсэн бол шөнөдөө Цельсийн -48-53 хэмд хүрч хүйтэрч байгаа гэнэ. Зүүн хойд нутгуудаар шөнөдөө Цельсийн -54-59, өдөртөө Цельсийн -43-48 хэм, зарим газартаа Цельсийн -52 хэм хүрч хүйтэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
байгаль хүртэл дайнд дургйүцэж байна
2023-12-06