Антарктидад оцон шувууны асрагчаар ажиллах хүнийг хайж байна
2023-12-05

Британийн Антарктидын өвийн сан дэлхийн хамгийн алслагдсан газарт байрлах шуудангийн салбарт ажиллах хүмүүсийг хайж байгаа гэнэ. Энэ шуудангийн салбар Антарктидын Порт-Локрой арал дээр байрладаг, энд ажиллах хүн дэлхийн хамгийн бөглүү газарт ажиллах хэрэгтэй болно гэж The Sun сонин мэдээлжээ. 

 

Шуудангийн барилга хөлбөмбөгийн талбайгаас ч жижиг хэмжээтэй арал дээр байх бөгөөд эргэн тойронд нь оцон шувуунууд байдаг тул энэ шуудангийн салбарт ажиллах хүн эдгээр амьтдыг арчлах шаардлагатай аж.

 

Порт-Локрой нь Антарктидийн хойгт байгуулсан Британийн анхны байнгын ажиллагаатай бааз юм. 1944-1962 оны хооронд баазын зориулалттай ашиглагдаж байсан бол 2006 оноос эхлэн энэ газрыг шуудангийн салбар, музей байдлаар ашиглаж байгаа гэнэ. Антарктидад ажиллах хүн өдөр бүр оцон шувуунуудыг тоолж, тэдний ялгадсыг цэвэрлэх үүрэгтэй болно.

Энэ ажилд Британийн Антарктидын өвийн сан дөрвөн хүн авах бөгөөд тэд таван сарын туршид Порт-Локройд байх "оцон шувууны шуудангийн салбар" гэгддэг газарт ажиллах юм байна. 

 

Энэ арал дээр интернет, холбоо харилцаа, усан хангамж байхгүй,харин эргэн тойронд олон зуун оцон шувуу амьдардаг аж. Британийн сан жил бүр 11 дүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд Порт-Локройд ажиллаж амьдрах дөрвөн шууданчийг хөлсөлдөг аж. Эдгээр ажилтнууд шуудангийн салбар, бэлэг дурсгалын дэлгүүрийг хариуцан ажиллуулж, энэ арал дээр ирсэн жуулчдад үйлчилж, жуулчдын илгээсэн 80 мянга гаруй захидлыг бүртгэн, илгээх ажлыг гүйцэтгэдэг юм байна. Үүний зэрэгцээ оцон шувуунуудыг тоолж, тэднийг арчлах үүрэгтэй гэнэ. Ийм ажлын төлөө сард 1260-1800 фунт стерлинг (монгол мөнгөөр 5,3 саяас 7,6 сая төгрөг) цалин өгдөг юм байна. 

Порт-Локрой дахь баазыг 2019-2020 оны хооронд удирдаж байсан Люси Дорманы өгүүлснээр, энэ арал дээр амьдрах хүмүүс ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байх нь сэтгэлзүйд хүндээр тусдаг  аж. Энэ арал дээр интернет, холбоо харилцааны шугам байхгүй тул таван сарын хугацаанд гар утас ашиглах ямар ч боломжгүй юм байна. Гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц арга нь хиймэл дагуулын холбоо байх бөгөөд үүнийг зөвхөн албаны зорилгоор л ашигладаг аж.

 

Мөн усан хангамж байхгүй тул хоёр долоо хоногоор ч усанд орохгүй тохиолдол олон гардаг, шуудангийн багийнхан хоёр давхар ортой жижигхэн байшинд амьдарч, дундаа нэг угаалгын өрөө ашигладаг гэж Люси ярьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Байна 88893212
2023-12-09
Sol:
Тэгээд холбогдох линк дугаар нь хаана бна хө ?
2023-12-08
Байна 88893212
Тэлмүүн:
+420 739603940 залгаарай
2023-12-07
Тэлмүүн:
Би явъя
2023-12-07
Тэлмүүн:
Би Чех улсад амьдардаг би явъя хха
2023-12-07
i.m mongolian i course this job contact me in chat
2023-12-07
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
i.m mongolian i course this job contact me in chat
англичууд монголд их муу байдаг биз дээ
2023-12-06
goy ajil bna
2023-12-06
Гоё ажил байна
2023-12-05
Mongol Hun ochvol chadna manaihan chini neg chimeegui anirgui orchid iluu baih durtai
2023-12-05
Baterdene:
Ywmaar bn yaj bvrtgvvlxvv
2023-12-05
Batbayr:
Yaaj bvrtgvvleh ve mongold bj bhaar yavsan deer yum bn
2023-12-05
zochin:
britanian antarctidin uwiin san gj bgazde
2023-12-05
Зочин:
Зурган дээр колончлогч англи улсын далбаа байна.
2023-12-05
zochin:
britanian antarctidin uwiin san gj bgazde