"Б.Ганхуягийг ял шийтгэлгүй болгохыг гуйгаагүй"
2023-12-07

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг “Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьж буй. Б.Ганхуягийн үс, цуснаас хүнцэл, хар тугалга, илэрсэн асуудлаас ар гэрээс нь мэдээлэл өглөө.

 

Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа: "Өчигдөр нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах санал хууль зүйн сайд болон ажлын хэсгийн ахлагч Энхбаяр сайдад бид хүргүүлсэн. Гэтэл бидэнд нүүрсний сонсголд оролцох боломжгүй гэдгийг хэлсэн.

 
Монгол улсад цагдан хоригдож байгаа гэм буруугүй, шийгдэгдээгүй байгаа энэ нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл явах бүрэн эрхтэй гэж боддог. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 07-ноос хойш хорих ангид хоригдож байгаа Б.Ганцхуягийн биеийн байдал есдүгээр сарын 25-аас огцом муудсан. Урьд өмнө нь даралт ихсэх, багасах янз бүрийн эмгэгүүд илэрч байгаагүй.  


Биеийн байдал гэнт муудахад гэр бүлийн зүгээс удаа дараа 461 дүгээр ангид очиж, эмчлэгч эмчтэй нь уулзахад биеийн байдал тогтворжиж эхэлж байна гэсэн. 


Манай гэр бүлийн зүгээс нарийн мэргэжлийн шинжилгээнд оруулж өгөхийг өмгөөлөгчөөр нь дамжуулж хүсэлт өгсөн. Гэтэл хүсэлтийн хариуд " Биеийн байдал нь тогтвортой байгаа. Ямар нэгэн эмгэг зовиур байхгүй байна" гэсэн хариултыг өгч байсан. 


Бидний хувьд хүний биед шарх сорви байхад биеийн байдал хэвийн гэж явуулдаг байсанд гомдолтой байна. Биенд гарсан шарх сорви эдгэхгүй, хоол идсэний дараа дотор нь байнга муухайрах, биеийн байдал сул байгаа зэрэг байдлуудаас болж бид нарийн мэргэжлийн эмчид хандан, мэргэшсэн лабораторд шинжилгээ хийлгэсэн. Ингээд үс болон шээс, цусанд нарийн мэргэжлийн хүнд метал хордлогийн шинжилгээ авсан. Энэ шинжилгээний хариуд өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд гарсан. Шинжилгээний хариуд Хүнцэл гэдэг бодис 9.29 илэрсэн. Энэ нь хүний биед байх хэмжээнээс 9200 дахин их байсан. Мөн хар тугалга байх ёстой хэмжээнээс бага зэрэг ихэссэн. Энэ нь цус болон үс, шээснээс илэрсэн. 12 дугаар сарын 6-нд дахин шинжилгээ авсан, хариу ирээгүй байна. Үүнийг бид цагдан хориод, санаатайгаар хордуулах гэсэн, санаатайгаар хүн алах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Одоо бид хордлогыг тайлуулахыг хүсэж байна.  Бид зохиогоод яриад байгаа юм биш, энэ бол Хор судлалын үндэсний төвийн тодорхойлолт” гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-08
45DESH ERD80955877
2023-12-07
Угаасаа гэр өүлээрээй нүүрс хулгайлдаг бас хулгайч улс төрийнхөнтэй сүлбэлдэж эх орноо цөлмөсний гай гэртээ зүгээр мөрөөраө ажлаа хийгээд шударга үнэн явахгүй бол ингэдэгийн ш дэ
2023-12-07
zochin:
yax gej ger buleeree xulgai xiib?
2023-12-07
DYYDLGN VAWAGCH80955877
2023-12-07
ed nar yamar munguuruu oron suutsny khotkhon bariulsan be , awilga awchirch baikhad ni boliulakhgui yasan be
2023-12-07
SEKSEER XNGAAD80955877
2023-12-07