Г.Эрдэнэчимэг: Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн, хордлогын шинж тэмдэг илрээгүй
2023-12-07

Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрсэн гэх асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан ёсны тайлбар өглөө. 

 

461 дүгээр ангийн ерөнхий эмч, хошууч Г.Эрдэнэчимэг

"Анх хоригдож байхдаа анх үзсэн жижүүр эмчийн үзлэгээр биеийн байдал тогтвортой, амин үзүүлтүүд хэвийн, хэсэг газрын үзлэгээр хоёр хөлийн шилбэнд хуучин харшлын сорвитой гэсэн тэмдэглэлээр хүлээж авсан. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хариуцсан эмчийн байнгын үзлэг хийлгэж, хяналтад байдаг. Тус эмнэлэгт гурван удаа хэвтэн эмчлүүлсэн байдаг. Мөн хорих 401 дүгээр нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр лавлагаа шатлалын эмнэлэгт таван сар, 11 дүгээр сард Сонгдо эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилгээ авсан. 


Хоригдож байх хугацаанд өдөр тутам хяналтын үзлэг хийгээд, 14 хоног тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтад байдаг байсан. Тус эмнэлэгт зургаан удаа лабораторийн шинжилгээ, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Шинжилгээний хариуд эмгэг, өөрчлөлт илэрсэн зүйл байхгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал зовуурь байхгүй, амин үзүүлэлт нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй байна" гэв.

Shuud.mn
Сонин хачин
АХ ДҮҮ НЬ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДЧИХ ГЭЭД САНДАРЧ ЯВАА
2023-12-08
Лодой:
Ял авах болохоор жүжээд эхлэх юмаа, ямбаа эдэлсэн бол ялаа эдэлж сурах хэрэгтэй!!!! Би чадна гэдэг Монгол өвчин маш бузар хүнд өвчин ихэссэн шүү
2023-12-08
SEKSR XNGA80955877
2023-12-07
Ийм залуу хүний бие мөрдөнд суулаа гээд муудахгүй л дээ?! Тэгээд ч одоогийн энэ 461-р ангийн нөхцөл нь дээр үеийн "Ганц худаг"-тай харьцуулах ч аргагүй боловсон болсон юм билээ. Харин 60-аас дээш насны хүн олон сар хоригдвол муудах нь мэдээж!!
2023-12-07
энэ хулгайч амьд байх нь хэнд ч хэрэггүй гай түйтгэр болно. хулгайч нүгэлтэн
2023-12-07
SEKSDN ZYGAATSX UILCHLGE80955877
2023-12-07
zochin:
hulgaichid ar ger ax dvvs ni hagartalaa bayajchihaad ingej jyjigledeg bol huuli bolood bgaa sh dee bitgii too.hulgaich nart bolomj olgoj haaltiin geree hiij bair mashin avdag Unuruu mudhun namaig horduulchihlaa gene
2023-12-07