Миланы банк руу дээрэмчид халдаж, хүн барьцаалан их хэмжээний мөнгө дээрэмджээ
2023-12-07

Италийн Милан хотод дөрвөн дээрэмчин нэгэн банк руу өдрийн цагаар дайрч, хүн барьцаалан, их хэмжээний мөнгө дээрэмдсэн талаар The Mirror сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрэмчид ажил эхэлсэн хойно, 12 дугаар сарын зургааны өглөө банкны барилга руу нэвтэрсэн байна. Дээрэмчид банкны ажилтан болон үйлчлүүлэгч гээд нийт долоон хүнийг барьцаалж, хөл, гарыг нь хүлээд, дараа нь сейф рүү хүргэхийг шаарджээ. Банкны хоёр ажилтан тэдний шаардлагыг биелүүлэн, мөнгө хадгалах сейфийг зааж өгснөөр дээрэмчид 160 мянган еврог авч, улмаар хэргийн газраас зугтсан байна. 

 

Хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаагийнхан банкны барилгын доод талд зэргэлдээх пиццаны газартай холбогдсон хонгилыг олжээ. Дээрэмчид энэ хонгилыг ашиглан банк руу нэвтэрсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа аж. Одоогоор дээрэмчдийг олоогүй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-12-08
Зочин:
гаднаас хууль бус дүрвэгсэд цагаачдыг хүлээн авахаа болимоор юм.
2023-12-07