Хүчтэй салхины улмаас 23 гэр нурж, 3 машины шил хагарчээ
2023-12-07

 

Хүчтэй салхи, шуурганы улмаас 14 цагийн байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд автомашинтайгаа цасанд суусан 6, Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Чандмань суманд 19 гэр нурсан, 4 байшингийн дээвэр хууларсан, 2 автомашины шил хагарсан, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нийтийн орон сууцны дээвэр хууларсан, Увс аймгийн Өлгий суманд нэг гэр нурсан, Говь-Алтай аймгийн Дарви суманд гурван гэр нурсан, нэг автомашины салхины шил хагарсан дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

 

Дуудлагын дагуу тухайн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд хамтран аюулгүй болгож, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

 

Одоогоор салхи шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09