"Эмийг хоол шиг хэрэглэсэн ч ханиад намдахгүй байна"
2023-12-08

Хүйтний улиралд ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Энэ жилийн хувьд ханиад томууны дэгдэлт их байгаа бөгөөд вирусийн гаралтай уг ханиадыг эмээр биш гэрийн нөхцөлд уламжлалт аргаар, мөн дархлаагаа сайжруулах байдлаар амин дэмтэй хоол хүнс хэрэглэж унтаж амрахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм. Мөн иргэд энэ жилийн тухайд ханиадны эм, бэлдмэл эрэлттэй байгаатай холбоотойгоор үнэ нь 300-2000 төгрөгөөр нэмэгдсэн. Гэсэн хэдий ч эмийг хоол шиг хэрэглэсэн ханиад намдахгүй хэдэн долоо хонож байгаа талаараа ярьж байлаа.

 

ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байна. Үүнээс 20-26 нь томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг.

 


Эмийн сангаас эм авч буй иргэдээс эмийн үнийн талаар тодрууллаа. 


Баянгол дүүргийн иргэн Л.Хоролсүрэн: Би энэ Өгөөмөр гээд эмийн сангаас байнга эм авч уудаг. Бусад эмийн сангуудыг бодвол 500 - 3000 төгрөг хүртэлх үнээр хямдхан байдаг. Тийм ч учраас арай хямдхан авахын тулд их хүнтэй байсан ч оочирлоод авдаг даа.  Цагийн сайханд иргэд идэх юманд оочирлоод зогсдог байлаа. Гэтэл одоо эмд оочирлоод л зогсож байна. Ханиад томууны үе болохоор хүмүүс маш их эм авч байна. 


Баянзүрх дүүргийн иргэн С.Баярсайхан: Ханиад томууны дэгдэлт их байгаа ч хүүхдүүдийн уудаг зарим антибиотик тасалдаж, эмийн үнэ нэмэгдсэн. Манай хүүхэд цэцэрлэгт явдаг. Ханиад хүрээд гэрт нь эм тариа хийлгээд овоо гайгүй болгоод буцаад цэцэрлэгт нь явуулдаг хэдий ч цэцэрлэгтээ очоод буцаад л ханиад хүрчихдэг. Ингээд бодохоор одоогоор эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн болон эм тарианд нийтдээ 500 000 төгрөгийн зардал гаргасан байна. Эмийг хоол шиг идээд, эмнэлэгт хэд ч үзүүлээд дээрдэхгүй байна. Ийм тохиолдолд аргаа барж байна даа. 

 


 

Өгөөмөр эмийн сангийн эмзүйч: Нийслэлд жил бүрийн 11 - 02 сард томуугийн дэгдэлт идэвхэждэг. Ер нь хүүхэд, насанд хүрэгч хэн нь ч жилд 2-3 удаа ханиад хүрч, 7-10 хоног өвдөх, эмнэлгийн үйлчилгээ авах нь хэвийн үзэгдэл болсон байна. Эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэх, хүмүүсийн ам дамжсан яриагаар биеэ эмчлэхийг оролдох хандлага ихэссэн. Иймд тухай бүрд нь эмчийн заавраар эм тариагаа авахыг зөвлөж байна. Иргэд сайн чанарын маск зүүж, гэртээ агаар шүүгч хэрэглэх шаардлагатай. Мөн үнийн хувьд манай эмнэлэг бүх эмээ бөөний үнээрээ зардаг. Тийм ч учраас хөл хөдөлгөөн их байдаг. Гадуур эмийн үнэ манайхаас 200 - 2000 төгрөгийн үнэтэй зардаг" гэсэн юм. 

 

Дархлаагаа сайжруулахын тулд шингэн зүйл сайн ууж, витаминаар баялаг чацаргана, аарц хэрэглэ. Боломжтой бол долоо хоногт нэг удаа эрүүл агаарт гарах нь сайн. Хангалттай хэмжээний уураг, өөх тос, витаминаар баялаг, тэжээллэг хоол хүнс хэрэглэж, эрүүл агаарт байвал хүний дархлаа хэвийн ажиллаж, гаднаас орж ирсэн бактери, вирусийг устгадаг.


Ийнхүү цалин орлого муутай иргэд өвлийн улирлыг ханиаданд дарлагдаж, санхүүгийн хүндрэлд орж оочирлон зогсож буй байдал нь ойрын хэдэн жилдээ арилахгүй бололтой.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
гадаад хоол идээд байхаар яаж ханиад намдах юм бэ хортой бараа л монголд зарж байгаа
2023-12-14
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-12-08