Мао Зэдуны гарын үсэгтэй хоолны цэсийг дуудлагаар худалджээ
2023-12-08

1949 оноос хойш бие барах хүртлээ буюу 1976 он хүртэл БНХАУ-ыг удирдсан Мао Зэдуны гарын үсэг бүхий хоолны цэсийг АНУ-д дуудлагаар худалджээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна. 

 

БНХАУ-ын дарга агсан Мао Зэдун гарын үсэг зурсан төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын албан ёсны хоолны цэс дуудлага худалдаан дээр 275 мянган доллар буюу монгол мөнгөөр 960 сая гаруй төгрөгийн үнэд хүрчээ. Энэ хүндэтгэлийн хүлээн авалт 1956 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Бээжин хотод зохион байгуулагдсан бөгөөд Пакистаны Ерөнхий сайд Хусейн Шахид Сухраварди анх удаа Хятадад төрийн айлчлал хийсэн үйл явдалд зориулсан аж. 

 

Хүндэтгэлийн зоогийн хоолны цэсэнд Мао Зэдунаас гадна Ерөнхий сайд Жоу Эньлай зэрэг нийт зургаан төрийн зүтгэлтэн гарын үсэг зурсан юм байна. Хүлээн авалтын үеэр "Бээжин нугас", "Хүрэн сүмстэй аварга загасны сэлүүр" зэрэг хоёр орны үндэсний хоолыг өгч байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-12-08
Зочин:
ккккк
2023-12-08