Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
2023-12-11

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2023 оны 12-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд  хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -15...-17 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин