Өнөөдөр болох үйл явдлын товчоон
• Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагт Нийслэлийн ахмадын хорооноос тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт “МҮЭ-ийн холбооноос хорчдыг зайлуулъя” сэдвээр иргэн С.Алимаа мэдээлэл хийнэ. • Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас Монгол орноороо аялаж 60.000 хүнтэй уулзаж ярилцсан ахмад хуульч, Төр засгийн өндөрлөгүүдэд ажиллаж байгаа эрх мэдэлтнүүдийн мэдэлд байдаг архины үйлдвэрүүдийг цэгцлээгүй тохиолдолд архидалтай тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улмаар энэ талаар ажил эхлүүлж Төрийн өндөрлөгүүдэд албан хүсэлт, санал хүргүүлсэн ч одоо болтол хариу авч чадахгүй байна. Хуулийг дээр дооргүй хэрэгжүүлэхгүй байгаа энэ байдлын талаар Цагдаагийн Ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Нямдаваа, ахмад хуульч С.Жавзмаа нар мэдээлэл хийнэ. • Дархан-Уул аймагт хийн түлш дэлбэрсэнтэй холбогдуулан МХЕГ-аас ажлын хэсэг газар дээр нь ажиллаад ирлээ. Энэ талаар маргааш 12 цагт хэвлэлийн бага хурлаар мэдээлэл хийнэ. Мөн хийн түлшний аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгөх болно. /МХЕГ-ын хурлын танхимд/ • Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба болон Аялал жуулчлалын үндэсний төв Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд 11.00 цагт болно. 11.00 цагт Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд ”Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулна. Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр үндсэн дөрвөн асуудлын хоёрыг нь хэлэлцсэн бөгөөд өнөөдөр 11.00 цагаас хэлэлцээр үргэлжилнэ. 12.00 цагт “DOZ” entertainment-ынхан БГД-ийн ЗДТГ-тай хамтран 108 хүүхэд, 108 ахмад настан, 108 лам хуваргыг урьж ”Тэнгис” кино театрт киногоо үзүүлнэ. Украин улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ЮрийКостенко 17.30 цагаас ГХЯ-нд хэвлэлийн бага хурал хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ