Спорт цогцолборууд ашиглалтад орно

img

Нийслэлийн дүүрэг бүрт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барих ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Дээрх цогцолборуудыг өнгөрсөн жилийн сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан ч барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгч амжаагүй юм. Дүүргүүдийн спорт цогцолборын барилгын ажилд  нийтдээ найман тэрбум 94  сая төгрөгийг улсын төсөвт суулгасан аж. Хан-Уул дүүргийн өвлийн спорт цогцолбор Х хороололд, Налайх дүүргийнх нэгдүгээр хороонд, Сүхбаатар дүүргийнх VIII, Чингэлтэй дүүргийн Х, Баянзүрх дүүргийнх IV, Баянгол дүүргийх XV хороонд гээд тус тус спорт цогцолборуудын барилгыг барихаар газрын асуудал шийдэгдээд, ажлын зураг нь дууссан байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй спорт цогцолборын ажил 50 хувьтай явагдаж  байгаа аж. Өнгөрсөн онд  дөрвөн давхарын карказын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд  энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн таван дүүрэгт иргэд олон нийтэд зориулсан  усан бассейн, мөсөн гулгуурын битүү дээвэртэй байгууламж зэргийн барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн  бөгөөд энэ онд ашиглалтад орох юм байна. Дээрх барилгуудын ажилд өнгөрсөн онд тус бүр 900 сая төгрөг төсөвт суулгасан бол энэ онд 962 сая 542 мянган төгрөг төсөвт суусан байгаа аж. Н.Дэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ган:
хөшөө баримал барьснаас хүнийхээ эрүүл мэндэд хөрөнгө зарцуулсанд маш их баярлалаа
2012-01-26