Түүхэн амжилтын эзэд “Moon dance” хамтлаг

img

“Moon dance”  хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Латин формейшн бүжгийн 2023 оны дэлхийн аваргын тэмцээн өчигдөр Хонг Конгод болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээнд Монголоос “Moon dance” болон "Star" хамтлагууд оролцож байгаа бөгөөд нэгдүгээр шатанд 12 баг өрсөлдсөнөөс  “Moon dance”, "Star" хамтлагууд шилдэг аравт багтсан юм. Харин дараагийн шатандаа тэд ийн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна.

Ийн Moon dance хамтлагийн хувьд багийн спортоор ДАШТ-нд оролцож хоёр жил дараалан медаль авсан Монгол улсын түүхэн амжилтыг үзүүлжээ. 

MOON DANCE хамтлагийн тухай баримтуудыг хүргэж байна. 

1.Хамтлагийн лого

Moon Dance хамтлагийн бэлгэ тэмдгийг Монгол улсын Төрийн сүлдийг бүтээсэн УГЗ Ц.Ойдов гуай "Дэлхийн аварга болоорой" хэмээн бэлгэшээн бүтээж өгсөн.

2. 2013 онд үүсгэн байгуулагдсан

Бүжгийн ертөнцийн хос болох О.Саранхүү О.Оюунбат нар 2009 онд клубээ байгуулж, 2013 онд анх хамтлагаа байгуулжээ. Анх үүсгэн байгуулагдсан үед бүжиглэж байсан тамирчдын 50 хувь нь өнөөдөр хүртэл бүжиглэсээр байна.

3. 2016 онд ДАШТ-нд тавдугаар байранд шалгаран финалдсан анхны Ази хамтлаг болсон төдийгүй Монгол улс чансаагаараа гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байв.

4. Монголын анхны Бүжгийн Спортын Олон улсын хэмжээний 24 мастерууд багтдаг.

5. Хамтлагт нийт 4 хос байдаг гэнэ.

Очирхүүгийн Саранхүү: (IG: Sarankhuu_O) & Оюунцэцэгийн Оюунбат (IG: Oyunbat_moondance) 

Эрдэнэ-Очир (IG: rdnetower) - Халиун (IG: khaliun_dancer)

Өлзий-Орших (IG: Oorii_moondance) - Оюунтөгс (Oyuntugs_u)

Отгонжаргал (IG: otgonjargal_moondance) - Нандин-Эрдэнэ (IG: nandiushkaaaaa)

6. Үзэгчдийг байлдан дагуулсан "Ододтой бүжиглэе" шоуны бүжигчид болон бүжиг дэглээчээр амжилттай ажилласан байна.

Үндсэн шүүгчээр О.Саранхүү, Бүжиг дэглээч, багшаар О.Оюунбат

Pro dancers: Өлзий-Орших, Алтанхөлөг, Отгонжаргал, Түвшинзаяа, Халиун, Золжаргал, Саруулзаяа, Номинзаяа нар оролцсон. 

Финалын шатны шилдэг 4 хос нь дөрвүүлээ Moon Dance хамтлагийн тамирчид үлдсэн билээ. 

7. Moon dance хамтлаг нь А болон Б гэсэн хоёр хамтлагтай ба 20 хос буюу 40 тамирчин тогтмол бэлтгэлтэй байдаг.

8. Хамтлагийн уриа:

Бид Монгол Бид Мүүн Дэнс
Эрхэм зорилго: Монгол хүний ур чадварыг Дэлхийд таниулах.

Ц.Наранцацрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Destiny:
HACKER EXPERT ALPHA KEY DATA RECOVERY My name is Destiny Rodrigues, and I'm from Canada. After learning about cryptocurrency investments and how my coworkers have been profiting from them lately, it really caught my attention to invest as well. However, I had no idea that this was my biggest mistake—investing with the worry brokers and falling into the hands of scammers. Thank you again to Alpha Key Recovery for helping recover every coin and clear my credit card debit. Please get in touch with them right away if you become a victim of this kind. Email: Alphakey@consultant.com WhatsAPP: +15714122170 Signal : +15403249396 Website : www.alphakeyrecovery.com
2026-04-07

царайлаг эрчүүд 90 ээд оноос өмнө олон байсан бүгд гэнэт үхчихсэн хятдууд алчихсан. одоо дандаа царай муутай залуус лбайхын
2023-12-19