Хувьцааны нэр гутаасан үхмэл 1072-ын үлгэр үргэлжилнэ
2023-12-22

Сонгуулийн марафон эхэлж, эрх баригч МАН алаагүйн баавгайн арьсыг хуваах гэнэ. Энэ намынхан авсанд аль хэдийнэ 10 гаруй жил хэвтсэн 1072 хувьцааг амилуулах биш ногдол ашиг гэх сонгуулийн авлигаа ярьж эхэллээ.

 

 

Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын төслийн парламентад оруулж ирж, хэлэлцүүлж байна. УИХ-ын дарга энэ тогтоолын төсөл нь хуулийн асар их зөрчилтэй, Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хэлж, хуралдааныг даргалсангүй. “Би үхэхээр чи үх” гэдэг заншлаараа УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарт үлдээсэн асуудал нь санал хураалтаар унаж, горимын санал гаргаж байж, арайхийн дэмжигдлээ. Товчхондоо мордохын хазгай байсан 1072 хувьцаа өнөөдөр ч тэгширсэнгүй, хазгай гишгэгдлээ.

 

Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “2010 оноос хойш УИХ, Засгийн газрын 16 тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг зэрэмдэг болгосон” гэдгийг хэлэв. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийг засаглалыг хувьд самрах ажлыг үе үеийн УИХ, Засгийн газар хийсэн гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр ч үргэлжилж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 1072 бол хувьцаа биш гэдгийг тодорхой хэлээд өглөө. Тэрбээр “1072 хувьцааг эзэмшүүлсэн 2012 оноос хойших 11 жилийн хугацаанд иргэдэд 60 000 төгрөгийн ногдол ашиг өгсөн” гэдгийг хэлэв. Мөн өмчлөх эрхгүй, хөрөнгийн биржид арилжаалагддаггүй, өвлөгддөггүй 1072 бол хувьцаа нэртэй эрхийн бичиг төдий гэдгийг ч хэллээ.

 

Сонгууль бүрийн өмнө Эрдэнэс Тавантолгой ХК-иар туг тахиж, 1072 гэх үхмэл эрхийн бичгээр шоу хийдгээ МАН энэ удаа ч орхисонгүй. Засгийн газар нь бүх иргэнд эзэмшүүлнэ хэмээн шоудаж, он гаргаад ногдол ашиг тараах нэрээр сонгуулийн авлигаа цацах нь тодорхой болж байна. 1072-ын ногдол ашиг гэж сая хүрэхгүй төгрөг иргэдийн данс руу хийж, шилний цаанаас чихэр долоолгодог үлгэр ирэх сонгуулиар ч үргэлжлэх нь.

 

Үнэндээ МАН энэ улсыг сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх юу ч хийхгүй гэдгийг нь өнгөрсөн он жилүүд хангалттай харууллаа. Тэд өнөөдрийн галыг намжааж, маргаашийн сонгуульд бэлдсээр өнөөдөртөө золголоо. Зүй ёсоор бол, 1072 хувьцаа юм бол иргэд ногдол ашгийг нь жил бүр хүртэх ёстой. Тэгвэл өнгөрсөн гурван жил яагаад ногдол ашиг олгоогүй юм бэ. Яагаад заавал сонгуулийн жилд ногдол ашиг тараах болов. Асуух ч шаардлагагүй энэ асуулт л сонгууль угтсан шоу, авлига гэдгийг нь хангалттай батлаад өгнө.

 

Хэрвээ МАН-ынхан энэ  улсыг, иргэдийг, ирээдүйг бодсон бол 1072 хувьцааг хөрөнгийн биржид арилжаалах, өвлүүлэх асуудлыг хөндөх байлаа. Гэвч зөвхөн эзэмшүүлнэ, бүртгэнэ, ногдол ашиг тараана гэдэг бол өнгөрсөн 10 жилийн шоу үргэлжилж, хувьцааны нэр гутаасан 1072 үхмэл хэвээр байсаар байна л гэсэн үг. Үлгэр амилах цаг хэзээ ирэхийг ч таашгүй.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
NEW YORK-NY<+27732318372> REAL-LOVE SPELLS-THAT WORK INSTANTLY IN MIAMI-FLORIDA=[LOVE SPELL CASTER IN USA].:
visit also my website: https://www.strongspellcaster.us.com -MARRIAGE SPELLS IN AUSTRALIA GOLD COAST ☎☎+27732318372☎☎ PROF MAMA KHULUSUM TO LOVE SPELLS CASTER, PSYCHIC READING, BRING BACK LOST LOVER, STOP DIVORCE SPELLS, SPELLS TO BRING BACK MY EX, STOP CHEATING SPELLS, LOVE BINDING SPELLS IN SOUTH AFRICA USA, CANADA, UK, AUSTRALIA! /BRING BACK LOST LOVE SPELL CASTER IN THE USA, CANADA, THE UK, AND AUSTRALIA!
2023-12-28